Манай тамирчид дөрөвдүгээр байр эзэлж, “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхээ авлаа
Сербийн нийслэл Белград хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10-18 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын баг тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар амжилттай оролцов.
Улмаар багийн дүнгээр эмэгтэй, эрэгтэй шигшээ баг тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна. ДАШТ-ий эхний найман байрт шалгарсан баг тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлддөг. Ийнхүү манай баг тамирчид ирэх арванхоёрдугаар сард АНУ-д болох “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхээ авч чадлаа
Багийн дүнтэй танилцана уу.