Тайваньд 6.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ
Ням гарагт (2022.09.18) Тайванийн зүүн өмнөд хэсэгт 6.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын цаг уурын алба мэдээлжээ. Хөдлөлт хүн ам бага суурьшсан бүсэд болсон тул хүний амь нас эрсдээгүй аж. Тайванийн цаг уурын агентлаг мэдээлснээр хөдлөлтийн төв Тайтунг мужид байршилтай байжээ.
Тус мужид өнгөрсөн бямба гарагт (2022.09.17) мөн 6.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон юм. АНУ-ын Геологийн албаны хийсэн хэмжилтээр ням гарагийн газар хөдлөлт 7.2 магнитуд хүчтэй, төв нь гадаргаас 10 километрийн гүнд байсан аж. Тайвань хоёр тектоникийн хавтангийн уулзвартай ойролцоо байрладаг тул газар хөдлөлт их болдог. 1999 онд тус улсад болсон 7.3 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн нас барж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ