|

REUTERS: Киргизстан, Тажикстаны хил дээрх мөргөлдөөний улмаас 81 хүн нас баржээ

Киргизстан, Тажикстан хоёр улсын дунд газар нутгийн маргаанаас үүссэн мөргөлдөөний улмаас 81 хүн нас баржээ. Тэрхүү мөргөлдөөн өнгөрсөн лхагва гарагаас (2022.09.14) баасан гарагийн (2022.09.16) хооронд үргэлжилсэн. Хоёр талууд бие биеэ хилийн ойролцоох бүсүүд рүү танк, пуужин, миномёт, дрон ашиглан дайралт хийсэн гэж буруутгасан юм.

Тэд өнгөрсөн баасан гарагт (2022.09.16) мөргөлдөөнөө зогсоох тохиролцоонд хүрсэн ч хэд хэдэн удаа гал нээсэн гэх мэдээлэл байгаа. Киргиз ням гарагт (2022.09.18) мэдээлэхдээ мөргөлдөөний улмаас 46 хүн нас барж, 137 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээжээ. Тус улсын засгийн газар өнөөдөр гашуудал зарласан байна. Харин Тажикстан мөргөлдөөний улмаас 35 хүн амь насаа алдсан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments