Мах импэкс ХК: “Намрын Ногоон Өдрүүд-2022” үзэсгэлэн худалдаанд оролцож байна

“ХХААХҮЯ”-аас 17 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Намрын Ногоон Өдрүүд-2022” үзэсгэлэн худалдаа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэнд Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК жил бүр оролцдог уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд Австри Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийг утган Австри улсын Залтек компанитай хамтран шинээр гаргаж буй Хаадын жорыг танд хүргэв уриатай “KONIG” брэндийг онцолжээ.
Мөн тус үзэсгэлэнгийн үеэр шинэ бүтээгдэхүүний танилцуулга амталгаа болоод хэрэглэгчдэд хэдийнээ хүртээл болсон утлагат болон чанамал хиам зайдас махан махан бүтээгдэхүүн, “Нүүдэл”, “Гэргий”, “Хаан” брэндийн бүтээгдэхүүний амталгаат худалдааг явуулах юм.
Та тус үзэсгэлэнгээс бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаж авах боломжтой бөгөөд үзэсгэлэнгийн өдрүүдэд “Мах Импэкс” ХК-ийн технологийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг өгч ажиллана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments