|

BBC: Одоогоор мэдэгдээд буй дэлхийн хамгийн эртний зүрхийг агуулж буй чулуужсан загас

Эрдэмтэд устаж үгүй болсон гөүгөү загасны чулуужсан үлдэгдэл дотор агуулагдаж буй 380 сая жилийн настай зүрхийг олж илрүүлжээ. Кертийн их сургуулийн профессор Кэйт Тринажстик болон түүний багийнхан “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө дэлхий дээр буй бүх хөвчтөн амьтдад байдаг цусыг шахах үүрэгтэй эрхтэн буюу зүрхний хувьслын тухай мэдээллийг авах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү загасны яс нь холбог эдүүдээс эхэлж чулуужиж түүний дотоод эрхтнүүд болох элэг, ходоод, нарийн бүдүүн гэдэс, зүрхийг хамгаалах эрдэст давхаргыг үүсгэсэн байна.Гөүгөү загас нь плакодерм гэж нэрлэгддэг балар эртний загасны нэгэн төрөл бөгөөд хамгийн анхны эрүү, шүдтэй загас юм. Мөн түүнээс өмнө ихэнх загаснууд 30 см хүртэлх л урттай байсан бол тэдний дундаж хэмжээ нь 9 метр. Мөн тэд дэлхий дээр хамгийн анх үүсэж бий болсон амьтад ба үлэг гүрвэлүүд дэлхий ертөнц дээр амьдарч эхлэхээс ч өмнө тэд давамгайлан амьдарч байжээ.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *