Ерөнхий сайд энэ сарын сүүлээр Токиог зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсон. Тэгвэл тэрбээр Их Британиас ирсэнийхээ дараа буюу энэ сарын 27-нд Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Уг ёслол Токио хотын Ниппон Будокан ордонд болох юм.

Сануулахад, Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долдугаар сарын 8-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, Японы баруун бүсийн нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Гэвч тэрээр буудуулсан газар болох Нара мужийн Кишихара хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад таалал төгссөн байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *