NHK: “Нанмадол” хар салхины улмаас хоёр хүн нас барж, 120 хүн бэртжээ
Өнгөрсөн шөнө 23 цагийн байдлаар “Нанмадол” хар салхины улмаас хоёр хүн нас барж, 120 хүн бэртсэн талаар NHK мэдээлжээ. Нас барсан иргэний нэг нь машиндаа даруулж, нөгөө нь шаварт шигдсэн байдалтай олджээ.
Нанмадол нь энэ онд дэлхий дахинд ажиглагдсан хамгийн хүчтэй хар салхинуудын 14 дүгээрт бичигдэж байгаа юм. Бас Япон улсын түүхэнд албан ёсоор бүртгэгдсэн тав дахь хамгийн хүчтэй хар салхи болжээ. Хар салхи газардахаас өмнө 13 сая хүн амтай Кюүшү арлын эрэг орчмын нам дор газарт амьдардаг хүмүүсийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн юм.