Ховд аймагт дахин тарваган тахал өвчин бүртгэгдлээ

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутагт хавхаар тарвага агнаж, махыг чанаж идсэн иргэн тарваган тахлаар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна.

Тухайн иргэн анх уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилж үжил хэлбэрийнх болж хүндэрсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Өвчтөний ойрын хавьтлын зарим хүнийг Жаргалант суманд очсоныг мөн тогтоожээ. Тиймээс Мөст, Жаргалант сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *