Тайландын олон улсын наадмын шилдэг киногоор “Трио“ МУСК шалгарлаа
Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн гол дүрд нь тоглож, СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино болсон билээ.
Уг кино Тайландын алдарт SIAM ENTERTAINMENT группийн санаачлан хэрэгжүүлдэг, олон улсын ялангуяа Зүүн Өмнөд Азийн бүсийн гол кино наадмуудын нэг болох Thai Film Festival-иас “ШИЛДЭГ КИНО”-гоор шалгарчээ. Энэ номинацид Солонгос, Япон, Польш, Итали, Англи, Тайланд, Бразилын шилдэг кинонуудтай өрсөлдсөн аж.