Иргэдийн хүсэлтээр хөрсний ус зайлуулах шугам угсарчээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс доод Салхит зуслангийн зам дагуу оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдаж, орчны бохирдол үүсч, хөрсний ус ихээр гарч өвөлдөө халиа, дошин, зундаа байнгын усан дунд амьдарч байна гэсэн санал хүсэлт олонтаа ирдэг. Үүний  дагуу  Геодези, Усны барилга байгууламжийн газар, түүний удирдлагууд  өнгөрсөн саруудад нөхцөл байдалтай танилцаж,  хэрхэн хамтран шийдвэрлэх талаар оршин суугчидтай зөвшилцсөн.

 

Тус байршилд үүсдэг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Геодези, Усны барилга байгууламжийн газар 259 метр хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ус зайлуулах шугам нь хөрсний усыг газрын гадрага дээр гарч ирэхээс сэргийлэн Сэлбэ голын далан руу нийлүүлэх ач холбогдолтой юм.

“Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг энэхүү жишээ харуулж байна. Асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэд идэвхтэй оролцох цаг болсон” хэмээн Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа өгүүлж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *