МУГЖ Д.Сосорбарамыг Японы Эзэн хааны “Мандах нар” одонгоор шагнажээ
МУГЖ Д.Сосорбарамыг Японы Эзэн хааны МАНДАХ НАР” одонгоор шагнажээ. Эл одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн 11:30 цагт Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд боллоо. Улмаар Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулсан байна.
Япон улсын Засгийн газраас Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай.