Тархийг чинь гэмтээдэг 9 дадал зуршил
Та бидний хийж дассан, өдөр тутмын дадал зуршил үнэндээ та бидний ядарч стресстэх, түгшиж эсхүл сэтгэл гутралд өртөхийн нэгээхэн том шалтгаан байж ч болзошгүй юм.
Хэрвээ танд эдгээр зуршлуудын нэг нь ч гэсэн танил сонсогдож байвал цаашдаа татгалзах арга хэмжээ авсан нь дээр бололтой.
Харанхуйд хэт удаан байх
Та шөнийн цагт унтахаа хүлээж харанхуйд удаан хугцаанд сэрүүн байдаг уу? Бүр өдрийн цагаар ч нарны гэрлээс зугтан харанхуй өрөөндөө тархиа амрааж байна хэмээн боддог уу? Энэ нь таныг байгалийн гэрлээс авдаг Д витамин болон бусад эрдэс бодисын дутагдалд оруулах эрсдэлтэй бөгөөд харанхуйд хэт удаан байх нь таны тархи аль цагаар мелатонин (унтаж байх үед биеэс ялгардаг бодис) ялгаруулахаа мэдэхгүй байдалд хүргэж болох юм.
Хэт их сөрөг мэдээ хүлээн авах
Америкийн алдарт сэтгэл зүйч Эми Миллерийн судалгаанаас авч үзвэл ердөө сөргөөр ч зогсохгүй аливаа мэдээ мэдээллийг хэтэрхий шахуу хүлээн авах нь таны тархины судаснуудыг нарийсгаж, стрессийн бодис ялгаруулан, сэтгэл зүйд тань нөлөөлдөг гэжээ. Өглөө бүр мэдээний сайт руу орж, өдөр бүр сонин уншиж сууснаар таны тархи гэмтдэг байх нь.
Чихэвчтэй хэт удаан нөхөрлөх
Зарим үед чихэвчээр дуу хөгжим сонсож суух нь тайвшрал төрүүлж, амрааж буй мэт санагддаг. Гэвч чанга дууг чихний хэнгэрэгтээ ойрхон сонсох нь тархинд шууд замаар доргилт өгдөг бөгөөд энэ нь мэдээж тархинд сөрөг нөлөөтэй.
Нийгмээс өөрийгөө тусгаарлах
Нийгмийн аливаа үйл ажиллагаанаас өөрийгөө тусгаарлаж, олон нийтээс зайгаа барих нь ихэнх хүмүүст амралт, амар амгалангийн суурь мэт санагддаг. Гэвч 2018 онд америкийн Сэтгэл Зүйн Үндэсний Хүрээлэнгээс гаргасан судалгааны дагуу нийгмийн харилцаанаас өөрийгөө холдуулах нь сөрөг бодлуудад дарагдах, сэтгэл зүйн тогтворгүй байдлын үндэс суурь болж өгдөг байна. Бусад судалгаанаас авч үзсэн ч ганцаараа байх хугацаандаа хүн илүү ихийг боддог бөгөөд үүнээсээ болж хямрах нь олонтаа.
Дэлгэцэнд хэт их цаг зарцуулах
Өдөрт 3 ба түүнээс цааш цагийг дэлгэцийн өмнө нь өнгөрөөх нь таны нүдний хараа цаашлаад тархины үйл ажиллагааг муутган удаашруулдаг байна. Ажлын шаардлагын дагуу дэлгэц ажиглаж удаан суудаг бол хамгаалалтын нүдний шил зүүж, хоёр цаг тутамд нүд болон үе мөчөө амрааж, тохирох дасгалыг хийх хэрэгтэй.
Хэт их сахарын хэрэглээ
Урт өдрийн дараа амралт хэрэгтэй үедээ та бялуу, зайрмаг, амттай зүйлсээр өөрийгөө шагнадаг юм биш биз? Эрүүл мэндийн ихэнх ажилчдын зөвөлгөөгөөр бол энэ нь шагнал биш харин тархины гэмтлийн эх үүсгэвэр аж. Биед агуулагдах өөх тос, сахарын хэмжээ ихсэх аюултай ба нөгөөтэйгүүр тархинд ядрах стрессдэх үеийн мэдрэмжийг улам хүчтэйгээр дамжуулдаг болгох аюултай байна.
ЭХ СУРВАЛЖ: psych2go YouTube channel
П.Ундрах