Түгжрэл бууруулах үндэсний хороо хуралдаж байна
Төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах Үндэсний хорооны II хуралдаан өглөө 10:00 цагаас эхлээд үргэлжлэн явагдаж байна. Орой 19:00 цаг хүртэл хуралдахаар төлөвлөсөн бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Сайдын танилцуулга;
- Үндэсний хорооны төрөлжсөн ажлын хэсгүүд байгуулах тухай;
- Ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар;
- Нийслэл хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос авч хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө (2022-2024 он)-ний төсөл, танилцуулга;
- Үндэсний хорооны гишүүд багаар ажиллах, гарах шийдвэр, арга хэмжээний төслийн талаар саналаа бэлтгэх;
- Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийн төслийг хэлэлцэн батлах