ЦЕГ: Таван иргэн бүлэглэж, хүн шатаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Есдүгээр сарын 16-ны өдөр таван иргэн бүлэглэн 27 настай залууг шатаасан байж болзошгүй гэмт хэрэг гарчээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай: “Хүн шатаасан гэмт хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ таван иргэн бүлэглэн зодсон эсэхийг нь одоогоор тогтоогоогүй байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хэрэг шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *