BBC: ОХУ хэр их хэмжээний цөмийн зэвсэгтэй вэ
ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд бүх хүчээ дайчлан төрөл бүрийн аргаар Украин улсыг дайлаар мордоно хэмээсэн нь дэлхий даяар түгшүүр төрүүлж байна. Одоогоос 80 гаруй жилийн өмнө цөмийн зэвсэг бий болсон бөгөөд олон олон улс орнууд тус зэвсгийг үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад төвөг учруулж байна гэж үздэг. Америкийн Эрдэмтдийн холбооны мэдээлж буйгаар ОХУ-д 5977 ширхэг цөмийн цэнэгт хошуу байгаа. Үүнээс 1500 ширхэг нь хадгалалтын хугацаа нь дуусаж ашиглах боломжгүй ба түүнийг устгана гэсэн байна.
Харин үлдсэн 4500 нь стратегийн цөмийн зэвсэг болох баллистик буюу тив давах хүрээтэй пуужин юм. Тэгвэл эдгээр цөмийн зэвсгийг ашиглах зорилго нь тухайн улс орныг томоохон хотуудыг нь устгах. Баллистик пуужингийн хөнөөлийн хэмжээ нь тухайн байлдааны хошууны хэмжээ, газрын гадаргаас хэр өндөр зайд дэлбэрэх чадвар, хүрээлэн буй орчинд байгаа зүйлсээс хамаарна. Ер нь хамгийн жижиг байлдааны хошуу ч гэсэн асар их хүний амь нас, хүч хөдөлмөр шингэсэн барилга байгууламжийг үгүй хийдэг ба цаашид үүсэх үр дагавар нь хэмжээлшгүй их билээ.
Эх сурвалж: ВВС
Б.БУЯНДОРЖ