“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Усан парк”-ын хэргийн хэлэлцүүлэг өнөөдөр болно
“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектур нарт холбогдох “Усан парк”-ийн орон сууцны маргааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30-д Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно.
“Онч шийдэл” НҮТББ-ын зүгээс “Усан парк” нэрийдлээр газар аваад дараа нь “Худалдаа, нийтийн үйлчилгээний төв, орон сууц” болгож, улмаар орон сууц барьж буй асуудлаар стратегийн өмгөөллийн ажил эхлүүлсэн юм.
Ийнхүү тэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсээд байна.