|

Э.Энхзориг: Монголд хөшөө дурсгал биш хөгжлийн төв барих хэрэгтэй байна

16 настай охин фэйсбүүкээр танилцсан залуугаа дуудаж авчраад бүлэглэн дээрэмдэж, банкны нууц кодыг нь авахын тулд шатаажээ.
Монгол ХӨШӨӨ ДУРСГАЛ газар барих биш ХӨГЖЛИЙН ТӨВ барих ямар их хэрэгтэй байгааг харж байна уу? Хүндэт эцэг эхчүүд минээ! Зөвхөн өөрийнхөө хүүхдийн хүмүүжлийг л анхаарч байвал энэ маш том алдаа шүү! Таны хүүхэд ямар хүмүүстэй нийгэмд зэрэгцэж амьдрах вэ? Ямар хүмүүстэй нийгмийн харилцаанд орж, найзалж, уруу татуулж нөхөрлөх вэ???
Үхтлээ хайрдаж, боловсрол олгож, өсгөж хүмүүжүүлсэн хүүхдийг тань зүгээр л хэдэн хүүхдүүд нийлээд ШАТААЧИХСАН байвал яах уу?
Солонгосчууд болохгүй зүйлийг киногоороо дамжуулж залуусдаа ойлгуулах гэж их хичээдэг ард түмэн. Та бүхэн санаж байгаа бол Пентхаус кинон дээр нэгийгээ дээрэлхэж, машинд хийж шатаадаг! Монгол охиныг солонгос охидууд нийлж 6 цаг зодсон хэрэг гарч байсан. Үүнээс л сэргийлж байгаа!!!
Хөгжилтэй, Хөгжилгүй, Хөгжиж яваа ялгаагүй аль ч нийгэмд өсвөр насныханд хандсан гэгээрэл боловсрол олгох ёстой төсөл хөтөлбөр заавал хэрэгжих ёстой байдаг. Манайд даан ч тийм газрууд үнэхээр дутуу дулимаг
Би Сонгино хайрхан дүүргээс эхлэж залуусдаа зориулсан гоё төсөл хөтөлбөр эхлүүлэхээр шийдлээ. Энэ нь миний нийгэмдээ оруулах хувь нэмэр юмаа. СХД-д амьдардаг 16-25 насны залуус холбогдоорой. Хэдүүлээ хамтдаа гоё зүйл хийе. Цаашдаа улс орон даяар гэрэл түгээе. Улс нь хийдэггүй юм бол өөрсдөө нэгдээд хийеээ
ОХИН ДҮҮГЭЭ, ОХИН ҮРЭЭ, ХҮҮГЭЭ ийм нийгэмд үлдмээргүй байна.
Э. Энхзориг 2022.9.21

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *