Монголын гурван бөх Дэлхийн оюутны тулааны спортын цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ
Дэлхийн оюутны тулааны спортын цомын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-30-нд Туркийн Самсун хотод болно. Тус наадамд чөлөөт бөхийн төрөл анх удаа багтаж 25-30-нд болох бөгөөд манай улсаас оюутны шигшээ багийн ахлах, дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш, спортын мастер Ц.Баярсайханы удирдлага дор 3 тамирчин оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Р.Баттулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 57 кг-д М.Дөлгөөн нар хүч үзнэ
Эх сурвалж: MGL SPORTS