В.Путины мэдэгдлээс хойш Алтанбулаг боомтоор ОХУ-ын 261 иргэн манай улсад орж ирсэн
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлаад буй. Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан аж.
Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газраас тодруулахад, “Алтанбулаг боомтоор 2022.09.20-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу 263 иргэн орж ирсэн бол 2022.09.21-н буюу өчигдрийн байдлаар тус улсаас манай улс руу 261 иргэн орж ирсэн байна. Мөн боомтод ямар нэг бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэв.