|

Жонни Депп өмгөөлөгчтэйгөө болзож эхэлжээ

Жүжигчин Жонни Депп “The Sun” агентлагийн эсрэг хийсэн шүүх хурлын үеэр өөрийнх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан Жоэлл Ричтэй болзож эхэлсэн талаар “Page Six” сэтгүүл мэдээлжээ. Өнгөрсөн зун болсон Депп, Херд хоёрын шүүх хуралд Рич өмгөөлөгчөөр ажиллаагүй юм.

Харин тэрбээр Деппыг дэмжихээр шүүх хурал болсон Виржиниа мужид хүрэлцэн ирсэн байжээ. Хердтэй хийсэн шүүх хурлын дараа Деппыг өмгөөлөгч Камилла Васкестэй болзож эхэлсэн гэх цуурхал тархсан. Васкес тэрхүү цуурхлыг үгүйсгэн “Би үйлчлүүлэгчдэдээ их анхаарал тавьдаг. Ийм учраас бид дотно болсон. Гэхдээ бид гэдэг нь өмгөөлөгчдийн баг болон Жонниг хамруулж хэлж байгаа зүйл” хэмээсэн билээ.

Эх сурвалж: Page Six

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *