Одоо амьдарч буй 10 хүн тутамын 9 нь Элизабетыг Хатан хаан байх үед төржээ

Их Британийн Хатан хаан агсан II Элизабетыг оршуулах ёслол өнгөрсөн даваа гарагт (2022.09.19) болж өнгөрсөн.  Вестминстер сүмд болсон тэрхүү ёслолд дэлхийн улс орнуудаас 2 мянга гаруй хүндэт зочид ирж оролцсон. II Элизабет 70 жилийн турш хатан хааны үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэрхүү хугацаанд одоо дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын 9 нь төрсөн байна.

АНУ-ын Тагнуулын төв газар дэлхийн хүн амын 9.7 хувь нь 65-аас болон түүнээс дээш насны бүлэгт хамрагдана гэж тооцоолжээ. Ийм учир одоо амьдарч буй 10 хүн тутмын 9 нь түүнийг Хатан хаан байх үед төрсөн гэж хэлж болно. Элизабет анх 1952 онд хаан ширээг залгамжлан авч Хатан хаан болсон. Түүнийг хаан ширээнд залрах үед Их Британийн Ерөнхий сайдаар Уинстон Черчилль ажиллаж байсан бол АНУ-ын төрийг Харри С Труман барьж, ЗХУ-ыг Иосиф Сталин удирдаж байсан. Тэрбээр Их Британийн түүхэнд хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан хүн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *