А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллана
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга асан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зөвлөхөөр ажиллахаар болжээ.
А.Амбасэлмаа нь халдварын тархвар судлаачаар улсад 38 жил ажилласан бөгөөд өнгөрсөн сард гавьяаныхаа амралтад гарах хүсэлтээ өгөөд байсан юм. Гэвч коронавирусийн цар тахлын тархалт ихэссэн энэ онцгой цаг үед Эрүүл мэндийн сайд мэдлэг, туршлагатай эмчийг зөвлөхөөрөө ажиллуулахаар ийнхүү шийджээ.