Өнөөдөр АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болно
НЗДТГ-аас есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ. Ням гарагийн 07.00-18.00 цагт Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Тус арга хэмжээний үеэр НЗТГ-аас Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.