Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээлээ
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнгөрсөн амралтын өдрүүдөд Дарханы замын ажлын явцтай танилцжээ.
Тэрбээр “Дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч, цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ. Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжиж байна. Наймдугаар сарын 25-наас хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна.
Одоо Аглагийн хийд салдагаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа.
Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал 1 урсгал 2 эгнээний хөдөлгөөн нээх бодитой боломж байна” хэмээжээ.