БЗД-ийн 23 дугаар хорооны усны халиаг цэвэрлэж байна
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрэн гарцаар ус хальж, хөлдсөн байдалтай байгаа тул өнөөдөр /2021.03.21/ албаныхан арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, тус дүүргийн Засаг Дарга, БЗД-ийн тохижилт үйлчилгээний төв, БЗД-ийн Онцгой Байдлын Газар нар хамтран эхний ээлжинд ойр хавьд байх айл өрхүүдийг усан түрлэгээс хамгаалж, мөсийг хайлахаас нь өмнө зөөвөрлөн ачиж байгаа ба ойрын хоногуудад усыг соруулан арилгах ажлыг хийнэ гэв.
Цаашдаа энэ онд багтааж далан бариулах, гүүрийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа гэж тус дүүргийн Онцгой Байдлын Хэлтсээс мэдээллээ.