Г.Занданшатар: Ирэх онд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно
Манай улс 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр танилцуулав.
Тэрбээр, “Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн. Энэ бол халамж нэмэгдсэнтэй холбоотой.
Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй байна” гэв.