Ши Жиньпин гэрийн хорионд орсон уу эсвэл өөрийгөө тусгаарлаж байна уу

Сүүлийн өдрүүдэд интернэтД БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг гэрийн хорионд оруулж, Ардын чөлөөлөх армийн удирдах суудлаас татан буулгагдсан гэх цуурхал тархах болсон. Одоогийн байдлаар Хятадын коммунист нам болон тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээллүүд энэ тал дээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

“The Coming Collapse of China” нэртэй номыг бичсэн зохиолч Гордон Чан өөрийн твиттер хуудсан дээрээ “БНХАУ нийт нислэгийнхээ 59 хувийг цуцалж, хэд хэдэн томоохон албан тушаалтнаа шоронд хорих шийдвэр гаргасны дараа Бээжин хот руу цэргийн хүнд даацын машинууд хөдөлж эхэлж буйг энэ бичлэг харуулж байна. Бичлэгт маш их утаа харагдаж байгаа тул Хятадын коммунист намын байранд гал гарч байна гэсэн үг” хэмээн жиргэсэн аж. Харин БНХАУ-ын асуудал дээр мэргэшсэн Энэтхэг шинжээч Аадил Брар Хятадад нэг ч нислэг цуцлаагүй байна гэж өөрийн твиттер хуудас дээр бичжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Ши Жиньпин саяхан Узбекистанд айлчлаад ирсэн тул өөрийгөө тусгаарлаж байж магадгүй гэсэн юм.

Эх сурвалж: ND TV

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *