|

Путины холбоотнууд цэрэг татлагыг явуулж буй аргад санаа зовниж буйгаа илэрхийлжээ

ОХУ-ын ахлах хууль тогтоогчид хэсэгчилсэн цэрэг татлагыг явуулж буй аргад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тус улсын парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенко цэрэг татлагад тэнцэхгүй хүмүүст дуудах хуудас ирж байгаа талаар сонссон хэмээжээ. Тэрбээр өөрийн Телеграм хуудас дээр “Ийм алдаа гаргах нь хүлээн зөвшөөршгүй зүйл. Үүний эсрэг ард иргэд хурц хариу үйлдэл үзүүлэх нь зөв гэж би үзэж байна гэсэн байна.

Матвиенко ОХУ-ын бүс нутгийн удирдагч нарт хэсэгчилсэн цэрэг татлагыг шалгуурын дагуу, нэг ч алдаа гаргалгүй явуулахыг үүрэг болгожээ. Мөн Төрийн Думын спикер Вячеслав Володин “Бидэнд гомдол, дургүйцэл ирж байна. Хэрвээ цэрэг татлагын үеэр алдаа гаргасан бол заавал засаж залруулах хэрэгтэй. Бүх шатанд алба хашиж буй албан тушаалтнууд өөрсдийн хариуцлагаа ухамсарлах ёстой” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *