Абэ Шинзо агсны төрийн оршуулгад оролцохоор МУ-ын Ерөнхий сайд Токиод очжээ
Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол маргааш /2022.09.27/ Токиод болно. Энэхүү ёслолд бэлтгэн цагдаагийн газраас 20,000 хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа аж.
Ёслолд дэлхийн 217 улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн тэргүүнүүд оролцох бөгөөд өчигдөр /2022.09.25/ МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио хотыг зорьжээ.