Япон химийн зэвсэг болгон ашиглаж болох бодисуудыг ОХУ-руу экспортлохоо зогсоолоо
Япон химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг Украины дайны улмаас ОХУ-руу экспортлохоо зогсоож буйг тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хирозаку Мацуно даваа гарагт (2022.09.26) мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Их Долоон орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Японы сайд ОХУ-ын эсрэг шинэ хориг тавина хэмээсэн. Японы Засгийн газар өнөөдөр хуралдаж энэхүү хоригийг эцэслэн батлахдаа шинжлэх ухааны лаборатори гэх мэт 21 Орос байгууллагыг экспортын хоригт нэмж буйгаа зарлажээ. Мацуно хэвлэлийн бага хурлын үеэр Украины дайнд цөмийн зэвсэг ашиглах магадлал бий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлж Япон олон улстай хамтран Украинд дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлэх болно гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ