Б.Баатархүү: Монгол иргэнийг зодсон нэг орос, хоёр монгол иргэнийг саатуулан, шалгаж байна

ОХУ-ын иргэн монгол иргэнд халдсан болон Бэлтэс мөрөн ХХК-тай холбоотой гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй. ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллээр ар гэрээс нь цахим орчинд мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан.

Бодит мэдээлэл гэвэл ОХУ-аас ирсэн иргэн хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр ирээд, тэр байранд байдаг танилынх нь гэрт орж, архидан согтуурсан. Тэнд дөрвүүлээ буюу гурван монгол, нэг орос иргэн байсан. Мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Урьдчилсан байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж буй. Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болно.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *