|

Д.Сарангэрэл: Ядуу өрхийн зарим гишүүнийг үсчин болгоно

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлынхаа хүрээнд ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдэв. Гэвч энэ мэдэгдэл нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэв.

Тухайлбал, халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлэх аж.

Түүгээр ч зогсохгүй тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө гэнэ. Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд харгалзаж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхлүүлнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болгох боломжтой гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *