|

ОХУ-ын сургуульд зэвсэгт халдлага болсны улмаас 15 хүн нас баржээ

ОХУ-ын Ижевск хотод зэвсэглэсэн этгээд сургууль руу халдсаны улмаас 15 хүн нас барж, 24 хүн бэртжээ. Халдагч тус сургуулийн төгсөгч байсан бөгөөд хэргийн газар дээр амиа хорлосон байна. Албан тушаалтнууд хэрэгтнийг Артем Казанцев байсан хэмээн мэдэгдэл хийжээ.

ОХУ-ын мөрдөн байцаах хороо мэдээлснээр 11 хүүхэд, 2 багш, 2 хамгаалалтын ажилтан нас барсан байна. Ижевск хот оршдог мужийн захирагч ирэх пүрэв гараг (2022.09.29) хүртэл эмнэгэлийн хугацаа зарлажээ. Владимир Путин гүн эмгэнэл илэрхийлж, халдлагыг хүний ёсноос хазайсан террорист явдал хэмээсэн байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-д зэвсэглэсэн этгээд сургуульд халдан гал нээх хэрэг их гарах болсон. Тэдгээр халдлагуудыг хууль ёсны дагуу худалдан авсан галт зэсвгээр үйлдэж байсан тул албан тушаалтнууд хуулиа чангатгасан юм. Харин хамгийн сүүлд болсон аймшигт хэргийг хууль бус аргаар худалдан авсан гар буугаар үйлдсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *