Б.Жавхлан: 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барихгүй
Засгийн газар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Ирэх оны төсвийг батлахын өмнө олон хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг төсөв батлах асуудалд байр суурь нэгджээ.
Сангийн сайд Б.Жавхлан, Орос Украины мөргөлдөөн, ковид зэрэг гадаад нөхцөл байдал улс орны эдийн засагт шууд, шууд бусаар хүчтэй нөлөөлж, инфляци болон үнийн өсөлт өндөр байгаагаас шалтгаалан ирэх он улс орны эдийн засагт хүндхэн жил болох нь. Тиймээс 2023 онд улс төрийн эр зориг гаргаж, тохиргоо хийж ажиллахаас өөр аргагүй болсон.
2023 онд:
- Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих ажил эхлэхгүй.
- Төрийн албан хаагчид Улаанбаатараас орон нутагт шилжин ажиллах урсгалыг дэмжинэ.
- Төрийн захиргааны ажилтны суурь цалинг 20 хувиар нэмж, үр дүнгээр нь 100 хувь хүртэл өсгөх боломжийг нээнэ.
Төрийн албан хаагчид хувийн хэвшлийг дэмжих, зах зээлийг тэлэх чиглэлд төрийн үйлчилгээг явуулбал эдийн засагт үр өгөөжтэй.
Халамж эзэндээ очи ёстой. Хүнсний талон авдаг өрхийн болон хагас бүтэн өнчин хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх ёстой. Сүүлийн гурван жилийн статистикаас харахад иргэдийн 33 хувь нь хүүхдийн мөнгийг хадгалдаг гэж Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай хийх уулзалтын үеэр танилцуулсан.