Ардчилсан залуучуудын холбооноос ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж жагсаж байна
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбогдуулан Д.Сарангэрэл сайдыг огцруулах хөдөлгөөн Төрийн ордны гадаа өрнөөд байна.
Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа аж.