|

Кремль цэрэг татлагын явцад алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ

ОХУ-д явуулж буй хэсэгчилсэн цэрэг татлагын явцад алдаа гарсан гэдгийг Кремлиэс хүлээн зөвшөөрчээ. Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ гаргасан захирамж, тогтоолыг зөрчсөн тохиолдлууд байна, бүх алдааг засаж залруулах болно хэмээсэн аж.

Хэд хэдэн эх сурвалжууд хэсэгчилсэн татлагад тэнцэхгүй буюу цэргийн туршлагагүй, алба хаахад нас өндөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зарлан ирж байгаа талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татах болсон билээ. Өмнө нь тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган нөөц цэрэг татна хэмээн мэдэгдсэн. Гэвч ОХУ дахь сөрөг хүчний хэвлэл мэдээллүүд цэрэг татлагын баримт бичиг дээр нөөц цэргүүдийн нийт тоог харуулсан хэсгийг нууцалсан бөгөөд 1 сая гаруй хүнийг татаж магадгүй гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *