Бурхандаа зориулж гараа 10 жил өргөжээ
Нэгэн Энэтхэг эрэгтэй бурхандаа хүндэтгэл үзүүлэх гэж гараа 10 жилийн турш өргөсөн байна. Тэрбээр насан туршдаа гараа буулгахгүй байхаар шийджээ. Түүнээс хүмүүс гараа өргөж байгаа гэдгээ мэдэрдэг үү гэж асуухад миний гар мэдрэлгүй болсон өөрөө өргөгддөг гэж хариулсан байна.
Тэгвэл энэтхэгт түүнээс ч удаан гараа өргөж буй сүсэгтэн байгаа аж. Түүний нэрийг Амар Бхарати гэдэг бөгөөд тэрбээр 45 жилийн турш гараа өргөжээ. Бхарати гараа өргөж эхлэхээс өмнө Энэтхэгийн банканд ажиллан эхнэр, гурван хүүхэдтэйгээ эгэл жирийн хэв маягаар амьдардаг байсан аж.
Гэвч тэрбээр 1973 онд амьдралаа зөвхөн Шива бурханд зориулахаар шийдэж бүхнээ хаяж гараа өргөж эхэлжээ. Бхарат ярилцлага өгөхдөө “Би нэг их зүйл хүсэхгүй ээ. Бүх Энэтхэгчүүдийг энх тайван амьдрахыг л хүсэж байна. Яагаад бидний дунд ийм их үзэн ядалт байна вэ? Дэлхий энх тайван байхыг л хүсдэг” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ