Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг түүхэн доод хэмжээнд хүрчээ
Их Британийн фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. Даваа гарагт (2022.09.26) нэг фунт 1.03 ам.доллар хүртэл буурж хэсэг хугацааны дараа 1.08 болон өсжээ. Зарим эдийн засагчид Английн банк энэ долоо хоногт шуурхай хуралдаан зарлаж бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэж үзэж буй.
Английн банк өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2022.09.22) бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж 2.25 хувь болгосон. Стерлингийн ханш уналтын улмаас нэг долоо хоног хүрэхгүй хугацаанд тус улсын төв банк бодлогын хүүгээ хоёр удаа өсгөх шийдвэр гаргаж магадгүйд хүрээд байна. Зах зээлийн мэргэжилтнүүд ирэх хавар бодлогын хүү 5.5 хувь эсвэл түүнээс өндөрт хүрч магадгүй хэмээн тооцоолжээ. Одоогийн байдлаар Их Британийн бодлогын хүү сүүлийн 14 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ