“ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”
Элсэлтийн Ерөнхий шалгалтыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна гэдгийг БҮТ–ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Бага суурь бүрэн дунд боловсролын агуулга өмнөх ангид судалсан агуулга дараагийн ангид гүнзгийрэх, өргөсөх замаар дахин давтагдан судлагддаг. Өөрөөр хэлбэл, энэ жилийн 12 дугаар ангид хэдийгээр математикийн хичээл дээр интеграл сэдэв танхимаар ороогүй ч өмнөх ангид буюу 10 дугаар ангид нь интеграл тодорхой хэмжээгээр орж байсан. Тиймээс энэ агуулгыг бүрэн орхилгүйгээр өмнө нь үзсэн агуулгын хүрээнд шалгалтад оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ыг танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна” гэлээ.