|

ОХУ: Гүрж улсын хил дээр цэрэг татлагын бүртгэлийн төвийг нээнэ

ОХУ Гүрж улсын хил дээр цэрэг татлагын бүртгэлийн төвийг нээнэ. Учир нь эрх баригчиддайчилгааны нас“-ны иргэдэд зарлан дуудах хуудсыг хүргүүлсний улмаас иргэд дайнд явахгүйн тулд ихээхэн дараалал үүсгэсэн аж. Мөн ОХУ-ын Монгол, Казахстантай хиллэдэг боомтууд дээр ч адилхан урт дараалал үүссэн. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэхүү нөхцөл байдлаас зугтаж буй орос иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хамгаалахаа амлав.

Харин эдгээр дүрвэж буй хүмүүс ихээхэн өлсөж, нойр муутай байгаа ч гэсэн аюулгүй газар ирж байгаадаа ихээхэн талархаж буйгаа илэрхийлсээр байна. ОХУын батлан хамгаалахын яамнаас мягмар гарагт (2022:09:27) цэргийн албанд татагдахгүй тулд эх орноосоо дүрвэн, гадаад улс руу зорчиж буй иргэдийг шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *