Ж.Гүррагчаа: Би монголчуудынхаа буян хишгийг олон удаа хүртлээ

Монгол хүн сансрын уудамд ниссэний 40 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сансрын нисэгч Ж.Гүррагчаад төрийн дээд “Чингисхаан” одон гардууллаа. Энэ үеэр БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа мэдээлэл хийв.

Тэрбээр, “Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа баяртай байна. Монголчуудынхаа буян хишгийг би олон удаа хүртлээ. Сансрын хамтын нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ салбарт ажиллаж буй манай судлаачид, мэргэжилтнүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн сайхан хурал болсон.

Монгол ба Зөвлөлтийн хамтарсан нислэг бол орос анд нөхөдтэй бидний тогтоосон хамтын найрамдлын үр шим юм. 40 жилийн хугацаанд их зүйл хийгдсэн. Бидний араас сайхан залуу үе түрэн гарч ирж байна. Сансрын тойрог замд монголын сансрын нисгэгч хэрэгтэй.  Монгол улсын залуучууд  өөр өөрсдийн бодлого, тэмүүлэлтэй байна. Засгийн газар үүнд тал бүрээс нь дэмжинэ гэсэн сайхан амлалт өглөө. Дараа дараачийн нислэг аль болох түргэн болоосой хэмээн хүсч байна” хэмээлээ. 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *