Суудлын автомашины насжилтаас хамаарч татварыг нэмэгдүүлнэ
Сангийн яамнаас боловсруулсан 2023 оны төсвийн төсөлд импортын зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах, татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө багтжээ.
Тухайлбал, Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулах бол янжуур тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмэх аж.
Түүнчлэн, 250 сая төгрөгөөс дээш үнэтэй автомашинд онцгой албан татвар ногдуулж,суудлын автомашины насжилтаас хамаарч татварыг нэмэгдүүлнэ.