Дараагийн хариуцлага тооцож, огцруулах сайд Сангийн сайд Б.Жавхлан уу
ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн “Улны айлууд” гэх үг түүнийг “28 хоногийн настай сайд” хэмээн цоллуулах болов.
Тодруулбал, тэрбээр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр “Манай яамныхны хэлдгээр “Улны айл“ буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж ярьсан нь олон нийтийн төдийгүй Ерөнхий сайдын дургүйцлийг хүргэж сайдын суудлаас нь огцруулах шалтгаан болов.
Ерөнхий сайд эрх мэдэл, сүр хүчээ харуулав уу гэлтэй нэг өдрийн дотор ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг хүний эрхийн мэдрэмжгүй хандаж, ард иргэдээ доромжиллоо хэмээн зэмлэн, суудлаас нь хөөх атал адилхан алдаа гаргасан Сангийн сайдыг чимээгүй өнгөрүүлэв.
Тодруулбал, хэдэн өдрийн өмнө Сангийн яам цахим хуудсандаа нэгэн бичлэг нийтэлсэн нь мөн олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тус бичлэгт Монгол Улсын Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс угсаа, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэх заалтыг зөрчиж, ард иргэдээ баян, ядуугаар нь элт ялгаварлан гадуурхаж байв. Гэтэл Сангийн яамны сайдын талаар ямар ч эрх мэдэлтэн үг дуугарсангүй. Харин ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн асуудалд амтай бүхэн оролцож байсан сан. Үүнээс харвал огцруулах асуудал “Улны айл” гэх үгэнд байв уу, хүнд нь байв уу гэж бодогдуулна.
Сангийн яамнаас гаргасан сурталчилгааны бичлэг “Улны айл”, “Шагайны айл” хоёрын ялгааг эвтэйхэн харуулаад, татвар төлөгчдийг өөрсдийнх нь мөнгөөр доромжилж чадсан. Хэрэв үнэхээр ёс зүйн алдаа гаргасан сайдад ийм хурдан шуурхай арга хэмжээ авч, суудлаас нь огцруулдаг бол одоо Сангийн яамны сайдын ээлж ирсэн байх
Ulun gedgiig ni ymar uuru heltsen bgaa bishde productiontai ni l hamaatai asuudal ym bishuu