|

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” буцаад “сахал” Д.Эрдэнэбилэгийн мэдэлд очих уу

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас “Кью Эс Си” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авах шийдвэр гаргасантай холбогдуулан, өмчүүдийг нь төрд авч эхэлсэн.

Энэ хүрээнд “сахал” Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ах дүү, төрөл садантайгаа нийлэн тонон дээрэмдсэн баримтууд эл болсон. Ер нь Төрийн өмчит үйлдвэрийн газрууд “хулгайч” нарын халааснаас халаас дамжиж тэднийг хөрөнгөжүүлсээр өнөөдрийг хүрсэн. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” бол тэр  зарчмаар “хулгайчаас”, “хулгайчид” зарагдаж явсаар, өчнөөн олон зуун тэрбум төгрөгийн өр төлбөртэйгөөр төрд буцаж ирсэн компани юм.

“Кью Эс Си” ХХК-ийн концессын гэрээг цуцлахаас өмнө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа зогсолтонд орж, үндсэндээ дампуураад байсныг Дарханыхан сайн мэднэ. Харин одоо “хулгайч” нарын идэж уусан болоод “баас шээсийг “нь цэвэрлэхээр төр чадах чинээндээ ажиллаж байна. Гэвч тэд нар нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг зүгээр тавиад өгөхгүйг хичээн зууралдаж байна. Тэд “Бид сайн сайхан ажлуулж байхад “ТӨР” нэртэй “дээрэмчин” гарч ирээд хувийн хэвшлийг дээрэмдчихлээ. Одоо ямарч ашиггүй ажиллаж байна. Олон хүнийг ажлаас нь халж, амьдралыг нь сүйдэллээ” гэж бичиж, хөлсний троллууд ажлуулан өдөр шөнөгүй хэвлэл болон сошиал сүлжээгээр гөвж байгааг бид харж байна.
Концессын гэрээ цуцлагдахаас өмнө “Кью Эс Си” ХХК буюу “сахал ” Д.Эрдэнэбилэг өөрийн хулгай луйврыг нууж, хамгаалуулахаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-аас 600 гаруй сая төгрөг гарган 10 гаруй хэвлэлтэй “хаалтын гэрээ” хийсэн байсныг ил болгожээ. Өөрөөр хэлбэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болоод одоогийн удирдлагыг өдөр шөнөгүй харлуулж, нүдэж байгаа хэвлэлүүд чинь сахал Эрдэнэбилэгээс мөнгө авчихсан хэвлэлүүд юм гээд ойлгочиход болохоор байна.
Үүнээс гадна “Мангасын савраас мулталж, шуналтын өвөрт хийв” гэгчээр нэг хөгийн хулгай бас явагдаад эхэлжээ. Тодруулбал, Намбарын Энхбаяр, “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд, “сахал” Эрдэнэбилэг нар хуйвалдаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг буцаан авах тохироог хийж, МАН-ын залуус болон УЗ-д шахалт үзүүлж эхэлсэн байна.
Уг нь МАН-ын удирдлагад байгаа залуучууд Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тодорхой хэсгийг иргэдэд хувьчлах, хөрөнгийн зах зээлд гаргах гээд шал өөр түвшний ажил хэргүүдийг төлөвлөн хийж гүйцэтгэж байгаа. Гэтэл МАХН-ыг татан буулгаж, МАН-тай нэгтгэсэн үйлдлээ мянганы суут гавьяа байгуулсан мэтээр ойлгож яваа нэг шуналтай өвгөн хошуу унжуулан төрийн өмчит үйлдвэрүүдээс өөрт авах тухай өдөр шөнөгүй гоншигнож яваагийн цаад шалтгаан энэ байж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө У.Хүрэлсүх МАН, МАХН хоёрыг нэгтгэсний шагналд хүү Э.Батшугар нь заавал парламентад суулгах, дээр нь төрийн эрх мэдлийн 30 хувийг өгнө гэж Н.Энхбаяртай тохиролцсон тухай мэдээллийг хаа нэгтэйгээс уншиж байсан байх.
Тэгвэл “хулгайч” “сахал” Д.Эрдэнэбилэгт Н.Энхбаярын 30 хувийн квотыг ашиглах мэргэн санаа төрж. Ингээд хулгай луйвар хийхдээ гаргууд хамар Ганболдыг ашиглан нөхдүүд үй зайгүй болцгоож, хэлхээтэй юм шиг л байнга уулзалддаг болсон байна. Ер нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хулгайч нарт худалдаж авдаг схемийг хамар Ганболд гэх хулгайч л анх санаачилсан. Одоо энэ хулгайчийн оролцоотой бас нэг луйвар явагдаж байна гээд ойлгочхож болно.
Хамгийн тэнэг нь өнөөх Н.Энхбаяр болон хүү “эрхийн балай” хүүхэд. Элий гарууд 30 хувийнхаа квотод “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг авна. Бид өөрсдийнхөө хүнийг тавина гээд өөрсдийн нэг дуулгавартай боолынхоо анкетыг барьчихсан яваа сурагтай. Энэ үйлд нь Дарханы угшилтай улс төрчид бүгд хутгалдсан явна гэхээр “сахал” Д.Эрдэнэбилэг тун далайцтай хөдөлж байна гэдэг нь харагдаж байна. Сураг тавьтал МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Дугаржав гэх нөхөр “Энхрий хайрт дарга маань намайг Төмөрлөгийн үйлдвэрийн даргаар тавина” гэж хэлээд энд тэнд сагсуурч яваа дуулдлаа. Нэгэн цагт МАХН-ын залуучуудыг мөнгөний боол болголоо гээд Н.Энхбаярын эсрэг боссон зоригт залуу гэж өөрийгөө рекламдуулж явсан хошин нөхөр л дөө. Одоо харин өөрөө нөгөө Н.Энхбаярынхаа мөнгөний боол болох гээд урдах, хойдохыг нь долоож, шүлсээ савируулан яваа юм байна.
Н.Энхбаяр ч Дарханы төмөрлөгийн авчихна гэдэгтээ бүрэн итгэлтээ ил, далдаа аль эрт наймаагаа хийгээд эхэлчихсэн байна. Хамгийн заваан нь нөгөө л сахал Эрдэнэбилэг төмөрлөгийн үйлдвэртээ дахин эзэн суухаар алга хавсарч, хэлээ гозгонуулан суугаа гээд л бодчих. Тэгэхээр төрийн өмчит үйлдвэрийн газрууд хулгайч нар ямар ашигтай байна вэ гэдэг нь тун илэрхий байгаа биз.
Тэрбум, тэрбумаар нь хог шахна. Тэрийгээ хөрөнгө оруулалт гэж тайландаа тусгана. Үйлдвэрийн мөнгөөр энд тэнд хэрэгцээгүй барилга байшин худалдаж авна. Түүндээ хулгайч нар нь өөрсдөө орогнож, төрийн үйлдвэрийн олсон орлогоор тэдний тансаглах төлбөрийг төлнө. Ийм л илэрхий хулгай, луйвар, хуйвалдаан явагдаж байгааг эрх баригч намын залуус хараагүй байна гэж юу байх вэ. Хамар, сахал хочтой, даварсан “хулгайч” нарт ТОМОО САЛААВЧ үзүүлээд, дээлийг нь нөмрүүлбэл таарна. Төр одоо л өмчдөө эзэн байж, алдагдсан бүхий л боломжуудыг эргүүлэн авчрах хэрэгтэй…

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *