Ч.Хүрэлбаатар: Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 2023 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Мэдээж, хуулиараа Монгол Улсынхаа эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай байгаа. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт байгаа гэдгийг хэлье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *