Иргэдээс орлоготой нь уялдуулж шаталсан татвар авна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 28-нд болсон. Энэхүү хуралдаанаар 2023 оны төсвийг 1,5 орчим их наядын алдагдалтай боловсруулжээ. Уг төсөлд шинээр хийх ажил тусгагдаагүй бөгөөд өмнөх онуудад хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэх 2,7 их наяд орчим төгрөгийг төсөвлөсөн байна.
Энэхүү 1,5 их наяд төгрөгийн алдагдлын 1,3 их наяд нь гадаадын зээл тусламжийн өр байна.Үүнд Дарханы зам, Цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн цэвэр усны эх үүсвэрийг нэмэх санхүүжилт зэрэг гадаад улс орноос зээлээр авсан төслүүдийн өр орно.
2023 оны хувьд шинэ хөрөнгө оруулалт байхгүй аль болох төсвөө хэмнэх зорилт тавьсан.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөр орлоготой буюу сарын 10 сая хүртэлх орлоготой иргэдээс 10% -ийн татвар, 10-15 сая хүртэлх орлоготой иргэдээс 15%, 15 саяас дээш орлоготой бол 20% зэрэг шаталсан татварыг авахаар хэлэлцлээ.