“Их тойруу”-д нэмж шинэ барилга барихгүй

“Их тойруу” бүсэд орон сууцны, албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй гэв.

Энэ шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Их тойруу нь Баруун дөрвөн замаас хойшоо Баянбүрдийн тойрог, үүнээс Сансар дахь Эвтэй дөрвөн амьтны хөшөө, үүнээс урагшаа Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг юм. Тэгэхээр Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн олон хороо энэ шийдвэрт хамрагдаж, хотын төвд шинэ барилга барих ажил хэсэг хугацаанд саатах нь.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *