|

Улаанбаатараас Булганд очсон нэг иргэнээс коронавирус илэрчээ

Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн 3 иргэний нэг нь коронавирусийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд энэ сарын 21 –нд өглөө 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцжээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын Шуурхай штаб яаралтай хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна. Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан судалж байна. Одоогоор сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

“Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна” хэмээн Булган аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *