Европ: ОХУ Украины газар нутгийг элсүүлж авбал шинэ ХОРИГ тавина
Донецк, Луганск, Запорожжиа, Херсон мужууд ОХУ-д нэгдэн орох асуудал дээр санал хураалт явуулсан. Тус дөрвөн муж санал хураалтын хариу эерэг гарсан хэмээн мэдээлсэн билээ. ОХУ тэдгээр мужуудыг аравдугаар сарын 4-ны дотор буюу Путины төрсөн өдрөөс өмнө элсүүлж авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Хэрвээ тэр дөрвөн мужийг улсдаа элсүүлж авбал ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаа Европын Холбоо мэдэгджээ. Европын орнууд хууль бус, хуурамч бүх нийтийн санал хураалт явагдсан гэж үзэж буй. Херсон мужид амьдардаг 43 настай Любомир Бойко “Тэд аль хүссэн хариугаа л хэлнэ. Урвасан хэдэн хүмүүсээс өөр хэн ч санал өгөөгүй” хэмээсэн байна. Харин ОХУ бүх нийтийн санал хураалтуудыг олон улсын хуулийн дагуу явуулсан бөгөөд ирц өндөр байсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ