”Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийг төллөө

Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.

“Эрдэнэс Монгол” ХХК нь өнөөдөр /2022.09.29/ дээрх зээлээсээ 117.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснөөр 44.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалтай зээл боллоо.

Дээрх төслийн талаар тодруулбал, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын хүрээнд олгогдсон зээл бөгөөд төсөл 100 хувь хэрэгжсэн.

Эргэн сануулахад, тус төсөл нь Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолд багтсан юм.

Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлээс 117.2 тэрбум төгрөг төлөгдсөнөөр Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *